Үйлдвэрлэл
Таван толгой болон Ухаа худгийн нүүрсний уурхайг түшиглэн эрс тэс уур амьсгал, хүйтний нөхцөлд зориулсан ОХУ, Австралийн хамтарсан технологи бүхий задгай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг байгуулсан. Энэхүү үйлдвэр нь “Үл тэсрэх хольцын (түүхий эдийн) үйлдвэр” болон “Цэнэглэгч автомашин” гэсэн хэсгээс бүрдэх ба цэнэглэгч автомашин нь үл тэсрэх хольцуудыг тээвэрлэн, тэсэлгээний цооногт шахах үед тэсрэх бодис болгож үйлдвэрлэдэг тул тээвэрлэх, цэнэглэх үеийн аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан байдгаараа онцлог юм.
Өрөмдлөг тэсэлгээ
МЕРА компани нь өрөмдлөгийн үйлчилгээ үзүүлэгчид дотроос хамгийн өндөр бүтээмжтэй ажилладаг бөгөөд тэсэлгээний цооног өрөмдөх тусгай зориулалтын өрөм болох өндөр бүтээлтэй, найдвартай ажиллагаагаар тэргүүлэгч Epiroc/Atlas Copco/ фирмийн DM45, FlexiRoc D65, Япон улсын “Фурукава Рок Дрилл” фирмийн HCR 1500 – ED Ⅱ, болон PCR-DTH зэрэг өрмийн машин техникээр 127-229 мм-ийн диаметртэй, 53 метр хүртэл гүнтэй тэсэлгээний цооногийн өрөмдлөгийг уурхайн онцлог, захиалагчийн хэрэгцээ шаардлагыг дагуу хамгийн оновчтой шийдлээр хийж гүйцэтгэж байна.
Тээвэр
Хэрэглэгчийн цаг, зардлыг хэмнэсэн, аюулгүй, найдвартай үйлчилгээг үзүүлж, тэдний талархлыг хүлээж ажиллах эрхэм зорилготойгоор уурхайд тэсрэх материалын тээвэрлэлт, дотоод тээврийн үйлчилгээг тасралтгүй, цаг хугацаанд нь, бүрэн бүтэн, тээвэрлэн хүргэсээр ирсэн Огоот компани шинэ байранд орсны нээлтээ өчигдөр хийлээ.