Эрхэм зорилго
Бид харилцагчдынхаа бүтээмж, үнэ цэнэ, олон улсад өрсөлдөх чадварыг тасралтгүй нэмэгдүүлж, тогтвортой хөгжилд манлайлна.
Та манай хамтрагч, өрсөлдөгч эсвэл санамсаргүйгээр манай вэб хуудсыг сонирхож байгаа бол танд өөрсдийгөө танилцуулах боломж олдсонд баяртай байна.
Бид бол өөрсдийн үнэ цэнэ бүхий бүтээгдэхүүнээ урлаж, гэрэлт ирээдүйг бүтээх хүсэл эрмэлзэлтэй инженерүүд, шаргуу хөдөлмөрлөдөг, алсын хараатай ажилтнуудаас бүрдсэн Баялаг бүтээх эрч хүчээр дүүрэн хамт олон юм.
Том мөрөөдөж, түүнийгээ бодит болгох нь бидний зорилго юм. Түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бидний бүтээл нь хүний оюун ухаан, төгс төгөлдөрийн төлөөх цуцашгүй эрэл хайгуулын нотолгоо юм.
Бид хүсэл тэмүүллээрээ бат бөх хамтын ажиллагааг цогцлоож, бие биенээ дэмжиж, эерэг үр нөлөөг бий болгоно гэдэгтээ итгэдэг.
Бидний шийдвэр бүрт тогтвортой байдал шингэсэн ба байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахын зэрэгцээ илүү сайхан ирээдүйд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.
Бид бүтээснээрээ бахархаж, ирээдүйд хүлээж буй сорилтуудыг даван туулахдаа та бүхэнтэй мөр зэрэгцэн хамтдаа урагшлахыг эрмэлзэж байна.
Хамтдаа бүтээцгээе!
Сампилын Баярсайхан / Гүйцэтгэх захирал/