360 градусын үнэлгээ

Овог нэр

Албан тушаал


Ёс зүй (Компанийн ёс зүйн хэм, хэмжээ, үнэт зүйлсийг баримталж ажилладаг эсэх)

Хандлага, харилцааны ур чадвар (Хамт олны дунд биеэ зөв авч явдаг, хамтран ажиллагч болон харилцагч нарт хүндэтгэлтэй ханддаг, зөв эерэг хандлагатай, багийн уур амьсгал, соёлд эерэгээр нөлөөлдөг)

Манлайллын ур чадвар (Өөрийгөө болон бусдыг тасралтгүй хөгжүүлж, шинэчлэлт, өөрчлөлтийг эерэгээр хүлээн авч, хамт олныг нэгдсэн зорилгын доор нэгтгэн чиглүүлдэг, бусдадаа урам зориг өгч, идэвхжүүлж, үлгэрлэн манлайлдаг)

Мэргэжлийн ур чадвар ба ажлын үр нөлөө (Ажиллаж буй албан тушаалд шаардлагатай мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хангалттай эзэмшсэн бөгөөд ур чадвараа ашиглан ажлаа өндөр үр бүтээмжтэйгээр хийж гүйцэтгэдэг)

Төлөвлөх, зохион байгуулах ур чадвар (Хариуцсан ажлаа компанийн зорилго, зорилт, бодлогод нийцүүлэн, нөөцийн хуваарилалтыг үр ашигтай, оновчтой, зохистой байдлаар төлөвлөж, зөв үр дүнтэй зохион байгуулж ажилладаг)

Багаар ажиллах чадвар (Бусдыгаа манлайлж, сонсож, хүндэтгэлтэй хандаж, бусадтай үр дүнтэй харилцаж, багаар хамтран ажиллах, асуудлыг зөв, эерэгээр шийдвэрлэх чадвартай)

Бүтээлч, санаачлагатай байдал (Ажилдаа болон аливаа асуудалд өөриймсөг, санаачлагатай хандаж, бүтээлч байдлаар шинэ санал, санаачлагууд дэвшүүлж, үр дүн, үр ашгийг нэмэгдүүлж ажилладаг)

Хариуцлагатай байдал (Ажлын байрны дэг, соёл, дүрэм, журмыг баримталж, төлөвлөгөөг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, цагийн байдлыг бодитоор үнэлж, эрсдэлийг тооцон, шуурхай арга хэмжээ авч, аюулгүй, хариуцлагатай ажилладаг)